Хөдөлмөрийн насныхны 79 хувь нь Монголд амьдрах хүсэлгүй
2019/02/12

Гадаад хэргийн яамны Консулын газрын мэдээлснээр өдгөө дэлхийн 75 улсад Монголын 144 мянган иргэн амьдарч байна. Энэ бол зөвхөн албан ёсны бүртгэлтэй иргэдийн судалгаа гэдгийг сануулах нь илүүц байх. Харин албан ёсны зөвшөөрөлгүй буюу “хараар” ажиллаж буй хүний тоог нэмбэл 200 мянгаас хол давах бөгөөд энэ нь Монголын 10 хүн тутмын нэг нь өөр оронд амьдрахыг илүүд үзсэн гэсэн үг аж.

Мөн Монголдоо үлдсэн 21-48 насныхны дунд судалгаа явуулахад тэдний 79 хувь нь гадаадад гарч амьдрах хүсэлтэй хэмээн хариулжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017-2018 оны үйл ажиллагааны тайланд дурдсанаар   төрийн тэргүүн өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын иргэний харьяатаас гарах 543 иргэний хүсэлтийг шийдвэрлэжээ.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404