Наки, П.Баярцэнгэл нарын "Чамд баярлалаа" тоглолт болно
2022/03/16

Хөгжмийн найруулагч, дуучин Б.Нацагдорж /Наки/, дуучин, жүжигчин П.Баярцэнгэл нар "Чамд баярлалаа" тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр дахин тоглох гэж байна. Тэд Мартын 8-ны өдөр "Чамд баярлалаа" тоглолтоо бүсгүйчүүдэд толилуулсан юм. Тэгвэл удахгүй болох Цэргийн баярт зориулан дахин нэг удаа тоглох гэж байна.

Тоглолтод урилгаар Дижитал хамтлагийн дуучин Эрка, А. Хишигдалай, Ану, Gang bay хамтлаг, н.Оюу, н.Батсайхан нар ая дуугаа өргөнө. Тоглолт "Crocus Event Hall"-д энэ сарын 18-ны өдөр 19:00 цагаас болно.

Тасалбарыг ticket.mn сайтаас захиалан гэртээ хүргүүлэх боломжтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404