“Би шинэ үсгийн багш” төсөл хэрэгжиж эхэллээ
2022/03/05

JCI Централ салбар байгууллагын санаачлан хэрэгжүүлж буй “Mentorship for RISE” хөтөлбөрийн харьяа “Би шинэ үсгийн багш” төсөл хэрэгжиж эхэллээ. Уг төсөл нь “Тогтвортой хөгжил-2030” үзэл баримтлалын Чанартай боловсролыг дэмжих дөрөвдүгээр зорилгын хүрээнд ЕБС-ийн бага ангийн сурагчдын унших, ойлгох, тоо бодох наад захын чадварыг IX-XII ангийн сайн дурын сурагчдын тусламжтайгаар сайжруулах юм.

1-1 “Би шинэ үсгийн багш” төсөл хэрэгжиж эхэллээ

Өнгөрсөн хугацаанд цар тахлын нөхцөл байдлаас үүдэн Монгол Улсын хэмжээнд 7-14 насны хүүхдийн 61 хувь нь л унших чадвар эзэмшсэн байна. Өөрөөр хэлбэл, 14 хүртэлх насны 10 хүүхдийн дөрөв нь уншиж ойлгох чадвар муу байгааг БШУЯ-аас мэдээлсэн. Бичиг үсгийн мэдлэг нь хүний эрхийн хамгийн чухал хэсэг бөгөөд хүүхдийн цаашдын амьдрал, нийгэмд эзлэх байр суурьд нөлөөлдөг ба  тухайн улс орны хөгжлийн асуудлыг хөнддөг тул уг төслийг хэрэгжүүлэхээр болжээ. “Би шинэ үсгийн багш” төсөл нь эхний гараагаа Нийслэлийн Ерөнхий боловсролын 104-р сургуулиас эхлүүлэхээр болсон бөгөөд өнгөрөгч хоёрдугаар сарын 26-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн байна. Тус төслийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгууллагууд болон ЕБС-иуд тус хаягт хандана уу.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404