АТГ: Оюутолгойн удирдлагуудыг шалгаж байна
2022/03/05

Оны өмнөхөн судлаач Ч.Бат-Эрдэнэ, Ц.Туяацэцэг бид Оюутолгойн гүний уурхайн зардлын хэтрэлт нь менежментийн багийн алдаа гэж үзээд шалгуулахаар ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст холбогдох баримтуудыг өгсөн билээ. Тэд АТГ-руу шилжүүлсэн.Туркойз Хиллийн албан ёсны мэдээлэлд дурьдснаар Бидний гаргасан гомдлын дагуу Оюутолгойн удирдлагуудыг АТГ шалгаж байгаа юм байна. Хэргийг үнэн зөв, шударга, шуурхай шалгаж Монголын ард түмний хохирол 9 тэрбум долларыг буруутай этгээдүүдээр барагдуулна гэдэгт итгэлтэй байна

Эх сурвалж: Сэтгүүлч Б.Отгон

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404