Захидал бичлэгийн улсын уралдаан зарлагдлаа
2022/02/25

Дэлхийн шуудан холбоонооны байгууллагаас 51 дэх жилдээ зарлаж буй олон улсын өсвөр насныхүүхдүүдийн захидал бичлэгийн уралдааныг Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол шуудан ХК-тай хамтран Монгол Улсад 6 дах жилдээ  зохион байгуулж байна.

Энэ жилийн захидлын уралдааныг “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг томчууд ямараргахэмжээ, яагаадаваххэрэгтэй вэ?” сэдэв агуулгын хүрээнд зохион байгуулах гэж байна.

Иймд хүүхдүүд та нар төр засгийн удирдлагууд болон хайртай дотнытом хүмүүсдээ хандан өөрсдийн үзэл, бодол, хүсэл эрмэлзэлээ захидлаар илэрхийлэн,бидэнд ирүүлээрэй.

Захидлыг 2022оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал "Монгол шуудан ХК"-ийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн бүх салбараар дамжуулан дараах хаяган дээр хүлээн авна.

Харилцаа холбооны зохицуулах хороо, Метробизнестөв, А блок, 5 давхар, Д.Сүхбаатарын гудамж-13, Сүхбаатардүүрэг, Улаанбаатар 14201-0033

Хүүхдүүдээ! Та бүхэн захидалдаа дор дурдсан шаардлагыг мөрдлөг болгохоо мартуузай. Ингэснээр таны захидал шүүгчдийн шалгуурт тэнцэх юм шүү.

  • Захидлыг зөвхөн шуудангаар илгээсэн  байх;
  • Хүлээн авагч, илгээгчийн хаягийг загварын дагуу бичих;
  • Цэвэр нямбай, гаргацтай бичихийг анхаарах;
  • Сэдэв агуулгыг баримталж,  хэл найруулга сайтай байх;
  • Үгийн тоо хэт цөөн болон 1000 үгнээс хэтрэхгүй байх.

Захидал илгээгчийн хаягийн загвар:

………………………../овог/, ……………………………./нэр/

………………………../анги/, ……………………………./сургууль/

………………………../сум/хороо/, ………………………………/аймаг/дүүрэг/

………………………../шуудангийнзипкод/ …………………………./утасныдугаар/

Ирүүлсэн захидлыг мэргэжлийн багажиллан шүүж, шилдэг 15 захидлыг шалгаруулан, тэргүүн байр эзэлсэн үндэсний ялагчийн захидлыг олон улсын уралдаанд илгээнэ.

Шагналт байрууд:

  • Тэргүүн байр - 1 оролцогч:    Өргөмжлөл,    500,0 мянгантөгрөг
  • Дэд байр - 2 оролцогч: Өргөмжлөл, 400,0 мянгантөгрөг
  • Гуравдугаар байр - 3 оролцогч: Өргөмжлөл, 300,0 мянгантөгрөг
  • Дөрөвдүгээр байр - 4 оролцогч: Өргөмжлөл, 200,0 мянгантөгрөг
  • Тавдугаар байр - 5 оролцогч:   Өргөмжлөл, 100,0 мянгантөгрөг

Хүүхдүүд та бүхэн өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн Шуудангийн нэгдсэн кодын мэдээллийг www.zipcode.mn цахим хуудаснаас аваарай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404