Хүүхдийн духан дээр нь үнэрлэж золгохыг зөвлөжээ
2019/02/05

Сар шинийн баяраар золгохдоо бага насны хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг тооцоолж үнсэлгүй зөвхөн духан дээр нь үнэрлэхийг Нийгмийн эрүүл мэндийн төвөөс  зөвлөссөн.

  • Тодруулбал, хомхой долоосон үед болон цэврүү арилсны дараах хэд хоногт үнсэлцэх, аяга таваг дундаа хэрэглэх, хүрэлцэх байдлаар шууд халддаг байна.  Хомхой долоосон үед гараа байнга угаах хэрэгтэй бөгөөд цэврүүнд гараа хүргээд дараа нь нүдэндээ хүргэх тун аюултай. Тиймээс эцэг эхчүүддээ анхааруулахад хэрэв таныг хомхой долоосон бол хүүхдээ бүү үнсээрэй.
  • Ялангуяа амьсгалын замын халдварт вирус (RSV) тээж байгаа үед хүүхдэд амархан халдварладаг байна. Энэ вирусээс болж нялх хүүхдүүдийн уушгинд нөлөөлж, амьсгалахад төвөгтэй болдог. Нярай хүүхдийн гуурсан хоолой маш нарийн байдаг агаад энэхүү вирусээр халдварласанаар гуурсан хоолой үрэвсэж амьсгалахад бүр л их хүндрэл үүсдэг байна.  Мөн л уруул дээр үнсч болохгүй шалтгаан бол таны хүүхэд ямар нэг хүнсний бүтээгдэхүүнээс харшилтай байлаа гэж бодоход тэр хүнсийг хэрэглэсэн зочин танай хүүхдийг үнсэхэд харшилийг нь өдөөж өгдөг гэнэ.
  • Нярай хүүхдийн шүд дөнгөж ургаж эхэлж буй үед эцэг эхчүүдийн буруугаас болж үрэвсэх үе бишгүй л гардаг. Гол шалтгаан нь эцэг эх болон бусад хүмүүсийн шүлсээр дамжуулан авсан нян, бактери хүүхдийн аманд орсноор буйлны үрэвсэл үүсгэдэг байна. Уруул дээр нь үнсэх, өөрийн идэж байсан аяга халбагаараа хүүхдэдээ хоол өгөх зэрэг нь энэ халдвар дамжих шалтгаан болдог байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404