Цоохор майлз хэдхэн минутын дотор цусан дахь сахарыг 20 хувиар бууруулдаг
2022/02/17

Британийн эрдэмтэд судалгаа явуулж цоохор майлз буюу celery –г чихрийн шижинтэй хүмүүст цусан дахь глюкозын түвшнээ хэвийн байлгахад тусалдаг болохыг тогтоожээ.

Судалгааны үр дүн бүхий нийтлэлийг Saudi Medical Journal сэтгүүлд нийтэлсэн аж. Эрдэмтдийн явуулсан туршилтад чихрийн шижний урьтал үед орсон ахмад настан 16 хүн оролцсон байна.Тэдний тал хэсэгт нь 12 хоногийн турш 250 миллиграмм цоохор майлзны навчнаас шахаж гаргасан капсул, нөгөө тал хэсэгт нь дуураймал бэлдмэл буюу плацебо өгчээ.

Туршилтын үр дүнгээр үдийн хоолны дараа цоохор майлзтай бэлдмэл хэрэглэсэн хүмүүсийнх нь цусан дахь сахарын түвшин бараг 20%-иар буурсан байна.

Судлаачид үүнийг глюкоз шингэснээс хэдэн цагийн дараа авсан шинжилгээгээр тогтоосон аж. Судлаачид олж авсан мэдээлэл дээрээ үндэслэн цоохор майлз цусан дахь глюкозын түвшнийг үр дүнтэй бууруулдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Эх сурвалж:Оsnmedia

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404