Баян-Өлгий аймгийн 41 мянган иргэн 1 сая хүртэлх төгрөгийн хадгаламжтай
2022/02/17

Монголбанкны Баян-Өлгий аймаг дахь салбараас өгсөн мэдээллээр тус аймгийн 57939 иргэн 159 тэрбум төгрөгийн хадгаламж эзэмшиж байна.

Энэ нь 2020 оны жилийн эцэстэй харьцуулахад 15,8 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

Нийт хадгаламж эзэмшигчдийн 71,3 хувь буюу 41295 нь 1 сая хүртэлх төгрөгийн хадгаламжтай. Тэдний дансанд 4,6 тэрбум төгрөг байгаа ба нийт хадгаламжийн 2,9 хувь нь ногдож байна.

Харин 3807 иргэн 1-2 сая төгрөгийн /5,5 тэрбум/, 7298 иргэн 2-5 сая /23,4 тэрбум/, 2688 иргэн 5-10 сая /18,5 тэрбум/, 1453 иргэн 10-20 сая /19,9 тэрбум/, 942 иргэн 20-50 сая /28 тэрбум/, 277 иргэн 50-100 сая /19,4 тэрбум/, 169 иргэн 100-500 сая /31,9 тэрбум/, 10 иргэн 500 саяас 1 тэрбум хүртэлх төгрөгийн /7,7 тэрбум/ хадгаламж эзэмшиж байгаа ажээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404