Дэлгэрэх улаан ямааны ноолуураар дагнасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой
2022/02/17

ХХААХҮ-ийн Сайдын Зөвлөлийн хурлаар хэлэлцэж ашиг шим сайтай Дэлгэрэх улаан ямаа гарган  омгоор баталгаажуулснаас хойш хоёр жил болжээ.Цаашид улаан ямааны үүлдэр угсааг сайжруулж, ашиг шимийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах талаар ямар ажил хийж байгаа талаар албаны хүнээс тодруулсан юм.

Дорноговь аймгийн ХХААГ-ын дарга Ж.Наранболдын хэлж буйгаар улаан ямаа нь Дэлгэрэх сумын 23 айлд 13 мянган толгой байгаа бөгөөд үзлэг ангилалт хийгээд өсгөн үржүүлж байгаа аж.“Говь” ХХК Дэлгэрэх ямааны ноолуурын чанарыг судалж ноолуур худалдан авдаг бөгөөд цаашид улаан ямааны ноолуураар дагнасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэв. 

Улаан ямааны ноолуур нь жирийн ямааныхаас хэд дахин илүү 13-15 микронтой, жигд, урт ноолууртай өвөрмөц популяци бөгөөд дасан зохицох чадвар сайтай, таваарлаг ашиг шим сайтай, амьдын жин нь ч жирийн ямаанаас илүү юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404