Төрийн 3 өндөрлөг азай буурлуудынхаа амар мэндийг мэдлээ
2019/02/07

Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шарагчин гахай жилийн шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар  ёслол хүндэтгэлийн танхимд ахмадуудтайгаа уулзан золголт хийв.

Энэ жилийн төрийн золголтод Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул 98 настай Тогтохын Сэмжидхорол, Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул 94 настай Цэрэнхандын Адъяа, Булган аймгийн Тэшиг сумын уугуул 90 настай Зундуйн Дашзэвэг, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын уугуул 90 настай Найдангийн Төмөртогтоо, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уугуул 90 настай Лхамын Дулам, Увс аймгийн Хяргас сумын уугуул 85 настай Пүрэвийн Донжоо, Архангай аймгийн Жаргалант сумын уугуул 84 настай Дамбадаржаагийн Галсан, Өвөрхангай аймгийн Зүүн-Өлзийт сумын уугуул 80 настай Сосорбурамын Чанцал, Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, 80 настай Доржийн Цэгмид нарын настан буурлууд оролцжээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404