Баярын өдрүүдэд нийтийн тээврийн автобусны тоог нэмнэ
2019/01/31

Сар шинийн баярын өдрүүд буюу 2019 оны 02 дугаар сарын 05, 06, 07-ны өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилээнд үндсэн 78, хот орчмын 13, шөнийн тээврийн 1, нийт 92 чиглэлд 700 их, дунд багтаамжийн автобус, троллейбус ажиллуулахаар төлөвлөөд байна. 

Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн зорчих ачаалал нэмэгддэг хотын захын Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Монел, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Зүүн салаа, Яармаг, Алтан овоо, Цагаан даваа гэсэн нийт 20 суурьшлын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 43-аар нэмэгдүүлж төлөвлөн бэлтгэл ажлыг хангалаа.

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг ажлын өдөр болгосон тул тухайн өдөр ажиллах нийтийн тээврийн үйлчилгээг ажлын өдрийн хуваариар, харин шинийн 4 буюу 02 дугаар сарын 08-ны өдөр ажиллах үйлчилгээг энгийн амралтын өдрийн хуваариар хүргэхээр төлөвлөсөн болно.  Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах болно.

 

НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404