Авлигын индексээр манай улс 10 байр ахижээ
2019/01/31

Авлигын төсөөллийн индексийн 2018 оны үр дүнг Транспэрэнси интернэшнл  зарлав.  180 улс орныг хамруулсан судалгаанд Монгол улс  37 оноо авч 93 дугаар байрт оржээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад индексийн оноо нэгээр өсч, 10 байраар ахисан дүн аж.

Монгол Улсын 2018 оны индексийг өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад “IMD”-Дэлхийн өрсөлдөх чадварын үнэлгээ 3-аар, “Ардчиллын олон талт байдлын төсөл”-ийн үзүүлэлт 2-оор тус тус буурсан ч, “Глобал инсит” байгууллагын Улс орнуудын эрсдэлийн түвшний үнэлгээ 12-оор, “Дэлхийн эдийн засгийн форум”-ын үзэл бодлын судалгаа 1 пунктээр тус тус өссөн нь нийт оноо 1 пунктээр өсөхөд нөлөөлжээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404