Шинээр томилогдох УИХ-ын даргад 3 шалгуурыг чухалчилна
2019/01/28

Маргааш УИХ-ын даргыг чөлөөлөх эсэх асуудлыг  УИХ-аар хэлэлцэнэ. 

УИХ-ын дарга өөрчлөгдсөний дараа шударга ёсыг тогтоох, зарим гацаад байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлд дэвшил гарна хэмээн олон нийт шинэчлэгчдийг дэмжиж буй.  "Бид өнгөрсөн жилээс хойш Эрдэнэтийн 49 хувиа авах талаар ярьж байгаа. Магадгүй үүнээс зугтаалгах ажил хийж байгааг үгүйсгэх аргагүй" хэмээн  МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн юм. Гэхдээ "дараагийн УИХ-ын дарга хэн байх талаар одоогоор манай бүлэгт огт яригдаагүй" гэлээ. 

Харин "шинээр томилогдох УИХ-ын даргад гурван шалгуурыг чухалчлах бөгөөд  Нэгдүгээрт, УИХ-ын нэр хүндийг өсгөх хүн байх.  Хоёрдугаарт, нийгэмд шударга ёс тогтоох, ард түмний хүсээд байгаачлан байгалийн баялгийн тэгш  хуваарилалтыг  парламентаар  чиглүүлэх. Гуравдугаарт, парламентын тогтолцоогоо авч үлдэж улмаар боловсронгуй, сайжруулах чиглэлд хатуу байр суурьтай байх  гэсэн энэ бүхнийг  УИХ-ын шинэ даргаас  хүснэ" гэжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404