К.Гон илүү их хэмжээний барьцаа өгөхөд бэлэн гэжээ
2019/01/28

“Renault - Nissan – Mitsubishi” нэгдлийн тэргүүн асан Карлос Гон ашиг орлогоо нуун дарагдуулсан хэрэгт буруутгагдсан. Тэрээр батлан даалтаар суллагдах хүсэлтийг нь хангавал Японоос явахгүй бөгөөд тавьсан бүх нөхцөлийг биелүүлнэ гэдгээ мэдэгджээ. 

Түүнчлэн бугуйвчны тусламжтай үйл хөдлөлийг нь хянахыг К.Гон санал болгож, бүх паспортоо өгөхийг зөвшөөрсөн байна. Шүүхээр батлан даалтаар суллагдах тухай түүний өмнөх хүсэлт нь цуцлагдсаны дараа К.Гон илүү их хэмжээний барьцаа олгоход бэлэн байна гэж “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Түүнчлэн өөрийг нь хянан харгалзах хамгаалалтын газрын ажилтнуудын төлбөрийг төлөх болно гэдгээ мэдэгдсэн байна. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404