АБХИДЭЭП ЧАУДХАРИ: Монголд элэгний вирусын халдвар өндөр тархацтай байна
2019/01/24

Хавдар судалалын үндэсний төвд зохион байгуулагдсан олон улсын эмч нарын нээлттэй өдөрлөгт оролцсон  Энэтхэгийн мэс заслын эмч АБХИДЭЭП ЧАУДХАРИ  ийн хэлсэн юм. Тэрээр,

"Бид 2015 оноос эхлэн Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран ажиллаж байна. Монгол эмч нар манай эмнэлэгт дадлага хийж, мэс заслын туршлага судалж байсан үетэй харьцуулбал Монгол эмч нарын ур чадвар илүү сайжирч, мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн гэдгийг өчигдөр болсон элэг шилжүүлэн суулгах мэс заслын үеэр харлаа. Монголд өнөөдөр элэгний вирусын халдвар маш өндөр тархацтай байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд элэгний С, В вирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах ёстой. Мөн гэр бүлийнхнээ ч бас энэ вакцинд хамруулж, эрт шатанд нь оношлуулж, эмчилгээ хийлгэснээр элэгний өвчлөл, түүний шалтгаант нас баралт буурах бүрэн боломжтой. Хавдар судлалын үндэсний төвд ирсэн хүмүүсийн дийлэнх нь элэгний хатуурал болсон, B,D вирустэй, хожуу үедээ оношлогдсон хүмүүс зөвлөгөө авахаар ирж байна. Гэвч өвчний хожуу үед элэг шилжүүлэн суулгах мэс засалд орохоос өөр арга байхгүй" гэлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404