Дахиад л автобус шатлаа
2019/01/24

Ердөө 6-хан хоногийн өмнө Цайз орчимд автобус шатсан хэрэг гарсан. Бас өмнө нь 2017, 2018 оны 3 сард автобус шатсан хэрэг гарчя байлаа. Тэгвэл өнөөдөр дахин зорчигч тээврийн автобус шатав. Тодруулбал, "Орбит-Тахилт" чиглэлийн автобус өглөөний 06.30 цагт үйлчилгээндээ гарахаар зам дээр явж байгаад гэнэт шатаж эхэлжээ.  Урьдчилсан байдлаар галын шалтгаан нөхцөлийг техникийн бүрэн бус байдлаас үүдэлтэй гэж дүгнэж буй. Гал гарах болсон шалтгааныг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд хохирч, бэртсэн хүн байхгүй байна. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404