19 настай цэргийн үхэлд шүүхийн шинжилгээний байгууллага буруу дүгнэлт гаргасан уу
2019/01/24

Зүүнбаянгийн  336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амиа алдсан хэрэг гарчээ. Тус цэргийн ангид 2018 оны арваннэгдүгээр сард хугацаат цэргийн алба хашиж байсан Эрдэнэт хотод оршин суугаа хаягтай, 19 настай А амиа алдсан бөгөөд шүүх шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр талийгаач А-ийн биед ямар нэг гаднын нөлөө байхгүй гэсэн хариу гарсан аж.

Гэвч талийгаачийн ах мэдээлэхдээ "Миний дүүг тэр өдөр зодсон байгаа юм. Шарх, сорви нь биен дээр нь ил байж байна. Дүүг минь өглөө хөнжил, пүүгээг нь бариулаад гүйлгэсэн гэсэн. “Гүйж чадахгүй нь ээ” амьсгаа давчдаад байна гэхэд нь баашиллаа гээд нүдсэн байна лээ. Дараа нь цэргийн казармд ороход нь ухаан нь балартчихсан, куртикээ өлгөж чадахгүй орж ирээд ухаан алдаад унасан гэсэн. Тэрнээс хойш ямар ч арга хэмжээ авалгүй, тусламж үзүүлэлгүй байсаар цагийн дараа эмч үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн гэсэн" гэжээ.

"Хуульд заасан хугацаа буюу 21 хоногийн дотор дүгнэлтийн хариу гарна. Ар гэрийнхний зүгээс талийгаачийг зодуулсны улмаас амиа алдсан гэх мэдээллийг гаргаад байгаа юм. Үүнийг бид эцэслэн шалгах үндсэн үүргийнхээ дагуу ажиллана. Одоогоор уг хэргийг Сайншанд дахь цагдаагийн газар шалгаж байна” гэлээ. Мөн уг хэргийг одоогоор ЗЖША-аас ажлын хэсэг гаран ажиллаж байгаа" гэсэн тайлбарыг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр өгчээ.

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404