Цагаачдын цуваа АНУ руу чиглэлээ
2019/01/22

“Telesur” суваг Цагаачдын шинэ цуваа ням гарагт Гондурасаас АНУ-ыг чиглэн хөдөлсөн тухай мэдээлжээ.

Тус сувгийн мэдээллээр, цагаачид бямба гарагт Гондурасын хоёр дахь том хот Сан-Педро-Сулагийн автобусны буудлын дэргэд цугларцгааж, ням гарагийн өглөө эрт Гватемалын хилийг чиглэн хөдөлсөн байна. Цуваанд нийтдээ 400 орчим хүн нэгджээ. Цагдаа нарын мэдээлснээр, Гватемал улстай залгаа хил дээр 153 хүн хэдийнээ ирсэн бөгөөд тэд баримт бичгийг нь шалгахыг хүлээж байгаа аж.

Ойролцоогоор 2000 цагаач АНУ-ыг зорихоор баасан гарагт шилжих шөнө Гватемал-Мексикийн хилээр нэвтэрсэн гэж урьд нь мэдээлжээ.

Төв Америкийн орнуудын цагаачид өнгөрсөн оны намраас хойш Мексикээр дамжин АНУ-ыг зорих болсон бөгөөд одоогийн байдлаар АНУ-тай залгаа Мексикийн хил орчимд хэдэн мянган цагаач ирээд байгаа юм. Янз бүрийн тооцоогоор, Гондурас, Гватемал болон Сальвадор улсаас ирсэн 6000-9000 цагаач Тихуана болон Мехикали хотод байна. Тэдний зарим нь эх орондоо буцахаар эсвэл Мексикт үлдэхээр шийджээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404