Хорио цээрийн дэглэм тогтоов
2019/01/18

Энэ сарын 15-нд Дархан сумын 7 дугаар багийн иргэн А-ийн гахайд мялзан өвчин илэрсэн нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тул  Дархан сумын Онцгой комисс шуурхай хуралдан 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаанд 7 дугаар багийн Зурагтын ар хэсэг 1 дүгээр гудамжны 8 өрхөд хэсэгчлэн хорио цээрийн дэглэм тогтоох шийдвэр гаргажээ. 

Хорио цээрийн дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт доорх үйл ажиллагааг хориглолоо. Үүнд:
а/ Зөвшөөрөгдсөн цэг зурвасаас бусад газраар хорио цээрийн дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт нэвтрэн орох, нутаг дэвсгэрээс гарах, дамжин өнгөрөх
б/ Хүн, мал, тэжээвэр амьтан олноор бөөгнүүлэх нийтийн арга хэмжээ зохион байгуулах
в/ Гахайн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гаднаас оруулах, гадагш гаргах, дамжин өнгөрүүлэхийг тус тус түр хугацаагаар хориглов.
Хорио цээрийн дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт байнгын пост гаргаж ажилуулахаар шийдвэрлэв.

Мөн Ширээ нуруунд оршин суугч Дархан сумын иргэн З-ийн гахайд мялзан өвчин илэрсэн нь тогтоогдсон бөгөөд оршин суугаа нутаг дэвсгэрийн харъяаллаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын захирамж гарч тус сумын Номгон 3 дугаар багийн Ширээ нурууны 1-1 гудамжны 1 өрхөд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоолоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404