Байнгын хорооны хурлууд хойшлов
2019/01/15

УИХ--ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр 2 байнгын хороо хуралдахаар товлоод байсан ч аль аль нь  ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хойшиллоо.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. 

-Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

-Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

-Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404