Тухайн хүний талаарх мэдээллийг цуглуулах боломжтой даавуугаар хувцас үйлдвэрлэнэ
2019/01/14

“Apple” компани цахилгаан оруулга бүхий даавуундаа зохиогчийн эрх авах хүсэлт гаргажээ. Энэхүү технологийг хувцас үйлдвэрлэхэд ашиглаж магадгүй байна гэж “Apple Insider” сонин мэдээлсэн байна. Энэ сарын 10-нд гаргасан уг хүсэлтэд дурдсанаар, энэхүү материал нь тусгаарлагч болон дамжуулагч утаснуудаас бүрджээ. Тусгаарлагч утаснууд нь хүний арьсыг дамжуулагч ширхгүүдтэй холбоо үүсгэхээс хамгаалах бол дамжуулагч утаснууд нь цахилгаан дохиог түгээх аж.

Ийм давуугаар хийсэн хувцас нь тухайн хүний талаарх мэдээллийг цуглуулах боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн энэхүү технологийн тусламжтайгаар дуу сонсох боломжтой, чихэвчтэй малгай бүтээж болох аж.

“Apple” компани долоо хоног тутамд зохиогчийн эрх авах хүсэлт гаргаж байгаа бөгөөд алсдаа технологиудаа өөрийн бүтээгдэхүүнүүддээ ашиглана гэсэн баталгаа байхгүй юм гэж “Apple Insider” сонин онцлон тэмдэглэжээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404