Ирэх Лхагва гаригт хотын шинэ даргыг томилно
2019/01/11

НИТХ-ийн Тэргүүлэгчид хуралдаж Нийслэлийн Засаг дарга  бөгөөд УБ хотын Захирагчийг томилох тухай асуудлыг хэлэлцэх ээлжит бус хуралдааны товыг хэлэлцсэн нь тэргүүлэгчдийн зүгээс нэлээд шүүмж дагуулжээ. Ингээд томилгооны асуудлыг хэлэлцэх ээлжит бус хуралдааныг ирэх Лхагва гараг буюу нэгдүгээр сарын 16-ны өдрийн 9:00 цагт эхлүүлэхээр тогтсон байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргад дэмжсэн ч томилгооны асуудлыг хэлэлцэх байсан 12-р сарын 28-ны хуралдаан ирц бүрдээгүйн улмаас хойшилсон юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар АН-ын бүлэг түүнийг дэмжихгүй байгаа бололтой. 

 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404