”Петро Чайна Дачин Тамсаг”, ”Шинь Шинь” компанид мэдэгдэл хүргүүллээ
2019/01/10

Дорнод аймгийн прокурорын газраас тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудад шалгалт оруулжээ.

Тус шалгалтад “Адуунчулуун” ХХК, “МАК” ХХК,  Бүгд Найрамдах Хятад Ард улсын хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 21-р талбай, угаалгын 19-р талбай, “Шинь Шинь” ХХК зэргийг хамруулсан байна. Шалгалтаар дээрх байгууллагууд үйл ажиллагаа явуулж буй хүрээнд гарч буй гэмт хэрэг зөрчлийг арилгах чиглэлд тодорхой ажил хийгээгүй, мэргэжлийн байгууллага албан тушаалтнуудын оролцоотойгоор ажилтнууддаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шинээр батлагдсан хууль тогтоомж болон бусад шаардлагатай ажлуудыг хийгээгүй гэх зөрчил, дутагдал илэрсэн байна. Иймд дээрх байгууллагуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай мэдэгдэл хүргүүлж, биелэлтийг дахин шалгахаар болсон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404