"4 гишүүнийг эгүүлэн татах боломжгүй" гэсэн дүгнэлт гаргажээ
2019/01/10

Прокуророос УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын УИХ-ын бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д ирүүлсэн. Прокурорын саналыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэж, шийдвэр гаргах хуультай. Энэ дагуу Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр, өнөөдөр хоёр өдөр хуралдаж шийдвэрээ гаргалаа. Хуралдаанаас гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй хэмээн үзсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ын сайд Ц.Нямдорж “Ерөнхий прокурорын нэмж өгсөн тайлбар, гишүүдийн тайлбараас үзэхэд цаашаа нэмж тодруулж, нэг мөр болгох асуудал цөөнгүй байна. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал тавигдаж байгаа дөрвөн гишүүн тус бүртээ дуудсан цагт нь нэг удаа АТГ-т очиж гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Тийм учраас мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан зүйл ажиглагдсангүй. Ийм учраас УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах бололцоогүй байна гэж 100 хувийн саналаар дүгнэлт гарсан” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404