М.Энхболд өргөдлөө өгье гэжээ
2019/01/10

М.Энхболд өргөдлөө ӨГЬЕ 

2018.12.27 ны өдөр 12:46 минут. Төрийн ордон. Л.Энх-Амгалангийн өрөөнд.

М.Энхболд: Намын бага хурлын үеэр л би өргөдлөө өгчих байсан юм. Одоо улам л хүнд байдал руу явж байна. /бухимдалтай хэлэв/ 
Л.Энх-Амгалан: Та тэгж болохгүй. 
Н.Номтойбаяр: М.Энхболд даргаа эд нар яаж ч чадахгүй. 20-н оноо бодоод өөрсдөө буугаад ирнэ.
Ж.Мөнхбат: Та мэдэж байгаа. Энэ ганцхан таны асуудал бишшдээ.

Гадаа -20 хэмийн хүйтэнд талбай дээр хүмүүс ОГЦОР, ОГЦОР гэж шаардаж байхад УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн өрөөнд ийм яриа болжээ. Эндээс нэг зүйл маш тодорхой харагдаж байгаа юм. Ер нь М.Энхболд 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялагдмагцаа л УИХ-ын даргын албан тушаалаа ч өгье гэсэн санааг цухалзуулж байж. Гэвч үүнийг эрс эсэргүүцэгчид нь Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр нар юм.

1. Ц.Элбэгдоржийн бүтээсэн эрүүдэн шүүх систем нь нэгэн үе улс төрийн жад сэлэм нь болж байсан бол одоо түүнийг хамгаалах бамбайн үүрэг гүйцэтгэж байгаа. Эрдэнэтийн 49% ийг хулгайлсан гэмт хэргийг түүний томиуулсан шүүх, АТГ, прокурор хамгаалж байх цайз болж байна. Тэд өөрсдөө зууны шилдэг луйврын нэг хэсэг болсон гэсэн үг. М.Энхболд унана гэдэг бол Ц.Элбэгдоржийн оймс гозолзоно гэсэн үг. 
2. Ж.Мөнхбат бол нүүрсний хулгайч. Ж.Эрдэнэбатын ЗГХЭГ дарга байхад түүний мэдэлд Эрдэнэс Тавантолгой компани байдаг байлаа. Тэр хулгайг ах нараасаа нууж хийж байгаад АТГ- т баригдсан юм. Ингээд тэр М.Энхболд дээр хадаг барьж очин Ц.Элбэгээгээс гуйж өгөхийг ятгажээ. Эцэстээ ах нарт дийлэнхийг нь өгч байж торноос мултарсан. М.Энхболд ойчвол Ж.Мөнхбат тэргүүн эгнээнд 461- рүү ачигдана. 
3. Ц.Элбэгдорж, М.Энхболд, Л.Энх-Амгалан нар MCS-гэсэн түрийвч нэгтэй хүмүүс. Сүүлчийн хамгаалагч нь унавал төрөөс тэжээгддэг олон төслүүд нь зогсоно. 
4. Цагаан суваргын ордыг төр буцааж авна. Хэрэв М.Энхболд унавал энэ бол хурууны үзүүрийн ажил. Ганцхан энэ шалтгаанаар Н.Номтойбаяр үхэн хатан тэмцэлдэж нойр дутуу яваа. 
5. М.Энхболд унавал өөрөөс нь илүү эргэн тойрных нь шонд дүүжлэгдэнэ. Тиймээс л тэд эзнээсээ илүү айдастай байна.
6. С.Эрдэнэд хүний үхэлтэй холбоотой асуудлууд бий. Мөн тэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байхдаа нас барсан хүмүүсийн нэрээр олон тэрбум төгрөг цавчиж Б.Ундармаагийн Капитал банкаар угаасан нь илэрнэ. Б.Ундармааг М.Энхболд дэвшүүлж гишүүн болгосон нь ч үүнтэй нягт уялдаатай

Эх сурвалж: ФБ 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404