УИХ дарга огцрохгүй бол жагсаалаас төрийн эргэлт гарч болзошгүй
2019/01/10

Д.Сүхбаатарын талбай дээр “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний сүрт жагсаал” эхэлж байна. Төрийн түшээд нь түмэн олонтойгоо нэгдэж, жагсаалын үр дүн амжилтад хүрэх хүртлээ жагсана, тарахгүй гэж зохион байгуулагчид нь хэлж байгаа. УИХ-ын дарга огцрохгүй бол тэмцэгчид төв талбай дээр 100 цагаан гэр барьж, улс төрийн суулт цаашлаад өлсгөлөнгөөр тэмцлээ үргэлжлүүлэх юм. Тэмцлийн энэхүү хурц хэлбэрт шилжих хүсэлтээ илэрхийлээд байгаа 200 гаруй сайн дурын хүн байгаа юм билээ. Дээр нь УИХ-ын гишүүд ч өлсгөлөн зарлахад бэлэн байгаагаа зарлаад байна. Тэгэхээр өнөөдөр улс төрийн огцом эргэлтүүд гарч болзошгүй байгаа юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404