УИХ-ын даргыг гишүүдийн олонхиороо огцруулдаг зохицуулалтыг байнгын хороо дэмжлээ
2019/01/09

Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэв.  Уг хуулийн төсөл гишүүдийн олонх нь УИХ-ын даргыг чөлөөлөх санал гаргасан тохиолдолд хэлэлцэн шийдвэрлэх тухай заалттай юм. УИХ-ын даргыг гишүүдийн олонхиороо огцруулдаг зохицуулалт бүхий  дээрх хуулийн төслүүдийн байнгын хорооны гишүүд дэмжлээ. Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралд оролцсон 14 гишүүн 100 хувийн саналаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Байнгын хорооны хуралдаан түр завсарлалаа. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан дууссаны дараагаар нэр бүхий 4 гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404