Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл 12.7 хувьтай байна
2019/01/08

2019 оны цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажил Нийслэлийн засаг даргын 1107А тоот  захирамжын дагуу 2019 оны нэгдүгээр сарын 4-нөөс 21-нийг дуустал зохион байгуулагдаж байна. Бүртгэлийг дүүрэг,  хороодын Засаг даргын Тамгын газарт ажлын өдрүүдэд 8.30-19.00, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд хийж байна. 

"Цэргийн бүртгэл эхэлсэнээс гурван өдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд 12.7 хувьтай байна. Цэргийн бүртгэл зохион байгуулж явуулах бэлтгэл ажлын хүрээнд бүх дүүргүүдийн хэвлэмэл материал гадна талын хаягийг нэгдсэн нэг стандарт загварт оруулсан байгаа. Нийслэлийн хэмжээнд 152 хороонд гарын авлага хэвлүүлж өгсөн байгаа. Бүртгэлтэй холбоотой семинарыг зохион байгуулж явуулсан. Энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Нийслэлийн цэргийн штаб тоо бүртгэл хэрхэн зохион байгуулагдаж байгааг газар дээр нь очиж ажиллаж мэргэжлийн заавар зөвлөгөө өгсөн байгаа" хэмээн  НЗДТГ-ын цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай мэдээллээ. Тэрээр  "Бүртгүүлээгүй тохиолдолд 2017 онд гарсан Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцно. Зөрчлийн тухай хуулийн 17.3-т заасан байна. Цэргийн бүртгэлд шалтгаангүйгээр хоцорсон тохиолдолд 100 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгоно гээд хуульчилсан байдаг. Нэг нэгжийг нэг мянган төгрөг гэж бодохоор 100 мянган төгрөгөөр торгуулах болчихоод байгаа юм. Гэхдээ бид заавал торгууль тавихыг чухалчлахгүй байгаа. Түрүү жил хөдөө гадаадад ажилтай яваад заасан хугацаанд бүртгүүлж чадаагүй иргэдийг энэ жил хугацаандаа ирээд бүртгүүлэх юм бол ямар нэг хариуцлага тооцохгүй, торгуульгүйгээр бүртгэж байгаа. Энэ удаад ч 4-21-ний хооронд гадаад дотоодод томилолтоор яваад бүртгүүлж амжаагүй бол ирээд хороон дээрээ очоод бүртгүүлэх боломжтой юм" гэв 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404