Гишүүдийн улстөрийн суултыг дэмжиж 200 гаруй хүн өлсгөлөн зарлахаа мэдэгджээ
2019/01/07

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд нар  мэдээлэл хийлээ. Тэрээр ирэх 10-ны өдөр зохион байгуулах жагсаал, цуглаанд 100 гаруй ТББ нэгдэж, улс орон даяар нэгэн зэрэг жагсаалыг эхлүүлэх гэж байгааг зарлав. Мөн нэгдүгээр сарын 10-ны өдрийн жагсаалд оролцож байгаа төрийн бус байгууллагын төлөөллүүд Сүхбаатарын талбай дээр гэр барьж тэмцлээ илэрхийлэх бол гишүүд улс төрийн суулт зарлана гэдгийг мэдэгдсэн юм. Гишүүдийн хувьд шаардлагаа биелтэл тэмцлээ зогсоохгүй, үе шаттай арга хэмжээг авч ажиллана гэлээ. УИХ-ын гишүүн Л.Болд хэлэхдээ "Одоогоор бидний тэмцлийг дэмжиж, 200 гаруй хүн өсгөлөн зарлахаа мэдэгдээд байна. УИХ-ын гишүүд бид ч энэ тэмцлийг дэмжиж, өсгөлөн зарлана. Гэхдээ бид нэгдүгээр сарын 10-ны өдрийн жагсаалын үеэр өсгөлөн зарлахгүй" гэлээ. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Нэгдүгээр сарын 10-ны өдрийн жагсаал цуглаанаар МАНАН дэглэмийн эсрэг тэмцлээ үр дүнд хүргэж, улс төрийн суулт хийх болно. Холбогдох бүх зөвшөөрлөө авахаар бүх байгууллагад хандсан. Жагсагчдын аюулгүй байдлыг хангах, үймээн самуунаас сэргийлэх талаар хүсэлтээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хүргүүлсэн. Тиймээс нэгдүгээр сарын 10-ны цуглаанд бүх аймгийн төв талбай дээр нэгдсэн уриа, нэг зорилгын нийтээрээ тэмцэх учраас иргэддээ нэгдэхийг дахин уриалж байна. Тэмцлээ үр дүнд хүргэж, тодорхой шийдвэрүүдийг гаргана. Жагсаал, цуглаан, улс төрийн суулт зэргээр дараа дараагийн алхмыг хийх болно” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд “Ирэх 10-ны өдрийн гол зорилго, үр дүн бол МАНАН бүлэглэлийн удирдлагын нэг УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа нь огцруулж, шинэ удирдлагыг сонгох, Хоёрт, Монголын иргэд баялгийн эзэн байх ажлыг эхлүүлнэ. Стратегийн ордод иргэн бүр хувьцаа эзэмших эрх зүйн орчинг бий болгоно. Утаа, хөрсний бохирдол, газрын наймаа зэрэг олон шийдэх асуудал байна. Монгол ард түмний тэмцлийн үр дүнд УИХ-ын даргыг чөлөөлж, хүлээгдэж байгаа асуудлуудад шийдвэр, хууль тогтоомжоо батална. Цагаан сарын дараа ээлжит бус чуулган зарлах ёстой” гэлээ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404