Автомат танкаа Оросууд “Тачанка” гэж нэрлэжээ
2018/06/20

Оросын шинэ үеийн Т-14 буюу “Армата” танкны техникийн үзүүлэлтүүдэд суурилан бүтээсэн автомат танкаа “Тачанка Б” хэмээн нэрлэжээ хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаа, судалгаа гуравдугаар хүрээлэнгийн тайланг эх сурвалж болгон РИА Новости мэдээллээ.

“Тачанка Б” нь хуягласан танкийн шинэ үеийн цувралд багтах бөгөөд “Армата” Т-14 танкийн  үзүүлэлтүүдэд суурилсан экипажгүй автомат жолоодлоготой танк” хэмээн хүрээлэнгийн тайланд дурджээ.

“Армата” нь Оросын гурав үеийн танк бөгөөд бүх л эд ангийг Орост үйлдвэрлэсэн гэдгээрээ онцлог танк юм. Энэ танкийг Германы фашизмыг ялсны 70 жилийн ойн парадаар 2015 оны тавдугаар сарын 9-нд оросууд анх олон нийтэд ил болгосон юм.

ОХУ-ын Хуурай замын цэргийн командлагч Олег Салюков өмнө нь “Армата”-г автомат удирдлагыг төгөлдөржүүлэх дуусашгүй нөөц бий хэмээн мэдэгдэж байсан.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404