Путиныг чөтгөр гэсэн якут бөөг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт “хорив”
2021/10/07

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг зайлуулахын тулд Москвад очин зан үйл хийхээр 2019 онд Сибириэс замд гарсан якут бөөг Оросын цагдаагийн байгууллага хэд хэдэн удаа баривчилж, аялалд нь саад хийсэн. Тэрбээр Оросын Ерөнхийлөгчийг "чөтгөр" хэмээн зарлаж, Кремлиэс зайлуулах ёстой гэж мэдэгдсэн юм. Эцэст нь якут бөө Александр Габяшевыг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх шийдвэрийг шүүхээс гаргажээ. Тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, өнгөрсөн есдүгээр сард давж заалдсан боловч ялж чадаагүй.

Александр Габяшевын явган аяллыг цагдаа нар 2019 оноос хойш гурван ч удаа саатуулж, баривчилсан. Путиныг зайлуулах зорилготой түүний явган аялал олон хүний анхаарлыг татсан юм. Тухайлбал, Александр Габяшевыг сүүлд өнгөрсөн 2020 оны тавдугаар сард баривчилж, сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлснийг эсэргүүцэн олон зуун хүн жагсаал хүртэл зохион байгуулсан. Улмаар хэдэн сарын дараа Александр Гавяшевыг сулласан юм. Тэрбээр Якутскаас Москваг чиглэн гараад, нийт 2000 орчим милл зам туулжээ.

Сүүлд энэ оны нэгдүгээр сард тэрбээр ахин замд гарахаа зарласны дараа Оросын аюулгүй байдлын 50 алба хаагч гэрт нь нэгжлэг хийж, өөрийг нь баривчлан, сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлсэн билээ.

Эх сурвалж: THE WASHINGTON POST

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404