Г.Занданшатар: Хааж түгжихийг урьтал болгохгүйгээр, дасан зохицож амьдрах шаардлагатай боллоо
2021/10/01

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр эхэлж байна. Чуулганы нээлт 10:00 цагт эхэлж, үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл хийх юм байна. Мэдээллийг 14:00 цагт хаалттай хийнэ.

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж үг хэлж байна. Түүнээс хэлсэн үгнээс онцлох нь:

  • Өнөөдөр олон улсын Ахмадын баярын өдөр тохиож байна. Азай буурал ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлж энх тунх урт удаан насалж, насны буянаа эдлэн жаргахын ерөөл дэвшүүлье.
  • Өнөөдрөөс эхэлж УИХ-ын түргэвчилсэн шинжилгээ өгч, шинэ горимоор танхимаар хуралдана.
  • Цар тахлын эрсдэлийн цаг үеийг даван туулж, сорилт давуулсан асуудлуудыг оновчтой шийдэх нь энэ чуулганы зорилго байх болно
  • Манай улсад цар тахлын нөхцөл амаргүй байна. Эмнэлгийн ачаалал оргилдоо хүрч, эмч ажилтнууд туйлдаа хүрч байна
  • Өнөөдрийн байдлаар 387 мянган хүн өвдөж, 1204 иргэн нас бараад байна. Амь насаа алдсан ард иргэд төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье
  • Бүх шатны сургуулийн сургалт эхэлсэн тул сургуулийн орчинд халдвар хамгааллын ягштал анхаарч, зохистой зөв менежментээр ажиллах шаардлагатай байна.
  • Яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасгийн үйлчилгээ үзүүлэх чадавхаа эрс сайжруулж, менежментийг оновчтой зохион байгуулах шаардлагатай байна
  • Томуу, хатгалгаа зэрэг амьсгалын замын өвчин сэрүүний улиралд нэмэгдэх хандлагатай тул вакцинжуулалтыг эрчимжүүлэх, ковид-19-ийн халдварын тусламжаас гадна эрүүл мэндийн үндсэн үйлчилгээнд онцгой анхаарах, санхүү  төсвийг шийдэх, эмч ажилчдын нийгмийн асуудлыг сайжруулах
  • Хааж түгжихийг урьтал болгохгүйгээр, үүссэн нөхцөл байдалд дасан зохицож амьдрах шаардлагатай боллоо. Дэлхий нийтийн хандлага ч ийм байна.
  • Инфляц зорилтот түвшнээс давж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, валютын нөөц багаслаа
  • 10 их наядын хөтөлбөрийн үр дүнд эдийн засаг сэргэсэн
  • Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ улсын хэмжээнд 8,9 хувь, Улаанбаатар хотод 10 хувь өссөн нь иргэдийн амьдралд хүндээр тусаж байна. Ийм нөхцөлд Засгийн гаар тогтвортой ажиллах ёстой. Иргэдийнхээ санал бодлыг сонсдог байхыг хүсэж байна.
  • Сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллана
  • Сайд нар чадахгүй болохгүй байгаа бол цаг тухайд нь үнэнээ хэлэх хэрэгтэй. Саяхан шатахууны хомсдол үүсэж иргэдийн бухимдлыг хүргэлээ. Хэдийгээр гадаад шалтгаан байсан ч ийм байдал үүсэхээс урьдчилан сэргийлж чадаагүйгээ ажил хариуцсан хүмүүс хүлээн зөвшөөрөх ёстой. Ийм алдаа илүү том эрсдэлд хүргэж болзошгүй тул нөхцөл байдлыг бодитой тодорхойлж, шуурхай арга хэмжээ авч байх хэрэгтэй байна.
  • Намрын чуулган эдийн засгийн шинэ сэргэлтийг тодорхойлох чуулган болно.
  • Гадаад өр 32,4 тэрбум долларт хүрээд байна
  • Дөнгөж сэргэж байгаа эдийн засагт дусал залгаж хэвийн горимд нь оруулах, бодлогын шинэчлэл хийх шаардлагатай
  • УИХ-аас экспортыг дэмжих, дотоодын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, засаглалын чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон хуулийг хэлэлцэхээр төлөвлөж байна. УИХ бизнес эрхлэгчид, татвар төлөгчдийн нүдээр эдгээр хуулиудыг харж батлах ёстой.
  • Төрийн өмчит компаниудын ил тод байдал, хариуцлага, үр өгөөжийг нэмэгдүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжих
  • Хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой чиг үүргийг төр гүйцэтгэхгүй байх
  • Чуулганы завсарлагаанаар 20 гаруй хуулийн төсөл дээр ажиллалаа
  • Ерөнхийлөгчийн тэрбум мод санаачилгыг ойтой холбоотой таван үндэсний хөтөлбөрийг нэгтгэж "Тэрбум мод-Ногоон мод" хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж батлах, мод тариад халамжид хамрагддаг байж болно, ялын бодлогыг уялдуулах боломжтой
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404