Сэтгүүлч залуу өөрийгөө шатаан тэмцэлд уриалжээ
2018/12/27

Засгийн газартаа итгэх итгэл найдвараа алдсан залуу сэтгүүлч өөрийгөө шатаан “зулын гол” болсноор ард түмнийг тэмцэлд уриаллаа. Үзгийн хурцаар ард түмний эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцдэг сэтгүүлч өөрийгөө шатаан амиа хорлоход хүргэсэн Тунисийн Засгийн газрыг ард түмэн эсэргүүцэн босчээ. 32 настай сэтгүүлч Абдел Разак Зорги даваа гаригт  хүнд түлэгдэлтийн улмаас нас барж, түүнийг оршуулах ёслол эсэргүүцлийн жагсаал, мөргөлдөөн болон хувирчээ. Улс орныг хамарсан бослого тэмцэл сэтгүүлчийн төрсөн хот Кассеринегаас эхэлжээ. Жагсаал, мөргөлдөөний үеэр аюулгүй албаны зургаан хүн гэмтэж бэртсэн болохыг Тунисын дотоод хэргийн яамнаас мэдээлсэн байна. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан гэж мэдэгджээ. Абдел Разак Зорги өөрийгөө галдан шатаах үйл явцыг видео бичлэг болгон үлдээсэн ба “Энэ хотод амьдрах арга алга. Би өнөөдөр өөрийгөө шатаан хувьсалд уриалан дуудаж байна” хэмээжээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404