ЗУРАГТ НОМ ҮЗЭХ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ
2018/06/20

Зурагт ном үзэхэд нь хүүхдийн анхаарал төвлөрлийг шаардах учраас анхаарал нь сарнихааргүй тайван тухтай орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Зурагт, радио, гар утас зэргээ унтраасан нь дээр. Юуны түрүүнд хүүхдэд номын зураг сайн харагдахаар суух хэрэгтэй. Буйдан юмуу хивс, дэвсгэр дээр зөөлөн юм налж суугаад хүүхдээ хажуудаа суулгах, тэвэрсэн юмуу өвөр дээрээ авч суувал илүү тохиромжтой.

Хүүхдэд таныг биеэрээ мэдэрч байх нь түүнд таатай нөмөр нөөлөгтэй, магадгүй хүүхэд айж болохооор үлгэрийн үйл явдлын үед аюулгүй байдалд байгаагаар мэдрэхэд тус болно. Илүү бүтээлчээр хандая гэвэл Жишээ нь: ном үзэх болгондоо суух газраа гоёмсог алчуураар бүтээх, содон малгай өмсөх зэргээр чимвэл өвөрмөц орчин бүрдэж хүүхдэд илүү хүчтэй сэтгэгдэл төрөх болно.

Цэцэрлэгийн нөхцөлд цөөн хүүхдийн хүрээнд (10-аас хэтрүүлэхгүй) том дэлгэцээр номын зургийг харуулж болно. Ингэхдээ номын зургийг скайнердан компьютер, проекторын тусламжтайгаар харуулна. Гэхдээ хүүхэд олон байх тусам хүүхэдтэй харилцан ярилцах, хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөн, хариу үйлдлийг хүлээн авах, дэмжих явц саатах сөрөг талтайг анхаарна уу.

Эх сурвалж: www.maamuu.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404