Зэсийн орлогоос ирэх оны төсөв шалтгаална
2018/12/26

2019 оны төсөв бүтээн байгуулалт, цалин тэтгэвэр зэрэг нийгмийн шийдлүүд рүү анхаарсан төсөв болсон. Төсвийн орлогыг өмнөх оноос 2,4 их наядаар огцом нэмэгдүүлж,  9 их наяд 676.5 тэрбум төгрөг  байхаар тооцсон.  Энэ нь бүрэн хэрэгжих боломжой гэдгийг Сангийн сайд дуулгаад буй.

Төсвийн орлогод томоохон нөлөөлөх хүчин зүйлс нь уул уурхайн салбарын экспорт.  Манай улс 2019 онд 1.4 сая тн зэсийг тонн тутмыг нь 6272 ам доллараар экспортолж 1.3 их наяд төгрөгийн орлого олно гэж төсөөлөөд байгаа юм.

Ирэх онд уул уурхайн салбарын орлогыг 2018 оны батлагдсан дүнгээс 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж нийт 3.0 их наяд төгрөгт хүргэхээр тооцжээ.  Ингэж  шууд нэмэгдүүлэх шалтгаан нь ирэх жил нүүрсний экспортыг 42 сая тоннд хүргэх зорилттой уялдаж  байгаа аж.

Ингэхдээ  төсөвт 2019 онд нүүрс тонн нь 75.9, зэсийн баяжмал 6272 ам долларын үнэтэй  байхаар тус тус тооцсон байдаг.  Гэвч өнөөдрийн байдлаар Лондонгийн металлын биржид зэсийн ханш 5987 ам.доллараар борлуулж байгаа нь бидний төсөөлсөн үнээс  хавьгүй доогуур байгаа юм. Ерөнхийдөө 2018 оны зэсийн үнэд баярлах зүйл, өөдрөг хандлага тун бага харагдсан тэр янзаараа л байна. Саяхан болтол, тухайлбал 2017 онд зэсийн ханш 7000 доллар давж байсан бол сүүлийн саруудад тасралтгүй буурч байна.

Зэсийн үнийн энэ уруудаж буй хандлага 2019 оны эхээр хэвээр хадгалагдаж,  6000 ам доллараас давах  шинж тэмдэг харагдахгүй байгааг эдийн засагчид таамаглаж байна.  Ингэхээр төсөвт суусан төсөөлөл төөрч, орлого тэр хэмжээгээр тасрах эрсдэл гарч мэдэх нь

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404