Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтийг үзүүлж байна
2018/06/20

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар 3 жил дараалан, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар 5 жил дараалан тухайн даатгалын сангаас төлбөр, зардал гаргуулаагүй аж, ахуйн нэгж байгууллагыг дараагийн жилд төлөх нийгмийн даатгалын шимтгэлээс нь 10 хувиар хөнгөлнө гэж хуульчилсан байдаг.
Иймд дээрхи шийдвэрийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газраас үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас зардал гаргуулаагүй 18965 ажил олгогч, ажилгүйдлийн даатгалын сангаас зардал гаргуулаагүй 6842 ажил олгогчид нийт 3.6 тэрбум төгрөгийн шимтгэлийн хөнгөлөлтийг энэ онд үзүүлж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404