Дуучин Жастин Тимбэрлек, Жессика Бел нарын хайрын түүх
2018/12/22
Дэлхийн хамгийн алдартай, сайхан хосуудын нэг дуучин Жастин Тимбэрлек болон жүжигчин Жессика Бел нар олон нийтийн өмнө бие биедээ тун халамжтай байдаг бөгөөд инстаграм хуудсандаа  бие биедээ хичнээн хайртайгаа илэрхийлсэн постуудыш тогтмол оруулдаг гэнэ.  11 жилийн турш хамтдаа байгаа хосууд 2007 онд "Алтан бөмбөрцөг" наадмын үеэр танилцжээ. Тэр үед жүжигчин Beverley Mitchell тэдэнтэй хамт байсан бөгөөд нэгэн ярилцлагадаа: "Би тэнд байсан. Тэдний дунд хайрын цог асаж , бие биедээ хэрхэн татагдаж байгааг харсан. Үнэхээр, үнэхээр хөөрхөн ... сээтэгнэж, инээмсэглэж... өхөөрдөм харагдаж байлаа" гэж ярьсан байна. 
 
Жастин  найз Beverley Mitchell - ээс "хэрвээ би түүнийг надтай болзооч гэвэл зөвшөөрөх болов уу" гэж асууж байжээ. Ингээд хуучирсан аргаар буюу утсаар ярьж түүнтэй хамт гадуур гарахыг хүсэж байгаагаа илэрхийлж байлаа. Түүнийг юу гэж хэлэх бол гэхээс сэтгэл маш их догдолж, сандарч байлаа. Гэхдээ тэр эцэст нь зөвшөөрсөн" хэмээн 2012 онд "Us Weekly" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.Тэдний харилцаа дөнгөж эхлээд тус тусдаа өөрсдийн ажлаа хийж, аялан тоглолтоор явах болжээ. Тиймээс "бид яг л жирийн нэгэн өсвөр насны хүүхдүүд шиг зөвхөн утсаар ярьж, чатаар холбогддог байсан. Үнсэлцэж ч үзээгүй удаан хугацаанд холоос харьцаж байсан." гэж жүжигчин Бел ярьсан байна. Тэрээр Жастиныг эртнээс таньдаг байсан бөгөөд ажлын хамтрагч руугаа "Би энэ залуутай гэрлэх болно" гэж чат бичиж байсан бөгөөд тэр чатыг одоо хүртэл хадгалж байдаг гэнэ шүү. Хэсэг хугацаанд салсны дараа тэд эргэн нийлж удалгүй 2012 оны 10 -р сарын 19 нд Италийн Пуглиа хотод гэрлэсэн.  Харин сүйт бүсгүй хуримын уламжлыг зөрчиж Тимберликийн түүнд зориулсан дуу шиг /Giambatista Valli - ын/ ягаан өнгийн даашинз өмсчээ. 2015 онд хосууд анхны хүүхдээ хүлээж буйгаа олон нийтэд зарласан юм. Удалгүй тэд Silas Randall хэмээх хүүгээ өлгийдөн авчээ. Silas бол Жастины өвөөгийнх нь дундах нэр бөгөөд Randall нь түүний өөрийнх нь дундах нэр ажээ. 
 
 
Jessica Biel and Justin Timberlake
2011 он Оскарын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаан дээр 
 
 
Jessica Biel and Justin Timberlake
2012 он "Met Gala" - ын улаан хивсний ёслолын үйл ажиллагаан дээр
 
 
 
The Bagno Egnazia resort ​in Italy, where Timberlake and Biel were married.
Италийн "Bagno Egnazia" ресорт. Тэд энд хуримаа хийсэн юм
 
 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404