ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон ЗТЯ-ны зарим албан тушаалтныг шалгаж эхэлжээ
2021/08/07

АТГ-ын мөрдөн шалгах алба ИНЕГ болон Зам тээврийн хөгжлийн яаманд нэгжлэг хийсэн талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Хэдхэн хоногийн өмнө ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нь БНСУ-ын Сөүл хотод жил бүр болдог “Агаарын харилцааны хэлэлцээр” хийх үеэр Улаанбаатар Сөүл чиглэлд “Изинис Эйрвэйз” ХХК-ийг лообийдон дэмжсэн тухай мэдээлэл цацагдаж байсан юм. Мөрдөх алба энэхүү хэлэлцээр нь хуулийн дагуу болсон эсэхийг шалгаж байгаа сурагтай.

ИНЕГ нь Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу олон улсын нислэгийн шугамыг шинээр нээж ашиглах болон Олон улс болон орон нутгийн нислэгийн шугаманд агаарын тээвэрлэгчийг томилох, эрхийг нь цуцлах гэх мэт шийдвэрийг гарган ажилладаг. Л.Бямбасүрэн ИНЕГ-ын даргын хувиар Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу олон улсын нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчийг томилох эрхтэй ч энэ шийдвэрийг бие даан гаргах эрхгүй хүн юм.

Олон улсын агаарын тээвэрлэгчийг томилох тухай Иргэний нисэхийн дүрэмд: 

Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон ИНЕГ нь аюулгүй ажиллагааны шаардлага биелүүлээгүй, санхүүгийн чадваргүй болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон эсвэл аюулгүй ажиллагаа болон агаарын хөлгийн техникийн боломжгүй болсон агаарын тээвэрлэгч компани өөрөө хүсэлт гаргасан бол түр түдгэлзүүлэх эрхтэй.

Хэрвээ агаарын тээвэрлэгч компанийн гэрчилгээг дотоод, гадаадын эрх бүхий байгууллагаас хүчингүй болгосон бол, мөн тухайн компани IATA буюу Олон улсын агаарын тээврийн холбооний цагийн хуваарийг дараалсан 3 улирлаас дээш хугацаагаар зөрчин хуваарьт нислэг үйлдээгүй, саатсан нислэгийн тоо нь нийт нислэгийн 10 хувиас хэтэрсэн бол Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу томилгоог цуцалдаг юм.

Тиймээс ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарын хүмүүсийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашигласан байж болзошгүй шалтгаанаар галгаж байгаа бололтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404