Ирэх баасан гаригаас сурагчдын амралт эхэлнэ
2018/12/17

Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын сайдын тушаалын дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 22-нд эхэлнэ. Мөн хоёрдугаар улирлын амралт нэгдүгээр сарын 15-ныг хүртэл дөрвөн долоо хоног үргэлжлэх юм. Гэхдээ агаарын бохирдлоос шалтгаалан нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт бусдаас арай урт байх юм.

Нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт

  • I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос II сарын 10-ныг дуустал долоон долоо хоног үргэлжлэх юм байна.
  • VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс II сарын 10-ныг дуустал зургаан долоо хоног үргэлжилнэ.

Түүнчлэн сурагчид гурав дугаар улирлын дундуур, Цагаан сараар нэг долоо хоног амрах аж.  Мөн гурав дугаар улирлаар буюу гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног амрах юм байна. Гэхдээ газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж болох юм байна.

Харин нийслэлийн сурагчдын гурав дугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал нэг долоо хоног үргэлжлэх аж.

Харин сурагчдын зуны амралт

  • I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
  • III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас
  • VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404