Энэтхэгт цагаан будаанд хордож 11 хүн амиа алджээ
2018/12/17

Энэтхэгийн өмнөд хэсгийн Карнатака мужийн “Марамма” гэх ариун сүмд мөргөл үйлдсэн олон хүн амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Дээрх мөргөлийн дараа сүмээс тараасан цагаан будаа идсэн 11 хүн амиа алдаж, 70 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн талаар орон нутгийн цагдаагийн газраас уламжлав. Иргэдийн идсэн будаатай хоолыг шинжилгээнд өгсөн гэнэ. 

“Эмнэлэгт хүргэгдээд буй 11 хүний биеийн байдал тун муу байгаа” гэж цагдаагийн төлөөлөгч “ВВС” агентлагт хэлжээ. Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан хоёр этгээдийг баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ. Хохирогчдын нэг “Мөргөлийн дараа олон төрлийн ногоо хольсон цагаан будаа өгсөн. Хоол идсэн хүмүүс хэсэг хугацааны дарааа бөөлжиж, суулгаж эхэлсэн” гэж ярьсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404