Израильчуудад халдсан Палестинчуудыг устгажээ
2018/12/14
Иордан голын Баруун эрэгт еврейчүүд рүү халдсан палестинчуудыг олж илрүүлж, устгалаа гэж Израилийн хүчнийхэн мэдэгджээ.
 
Израилийн хоёр иргэнийг Баркан аж үйлдвэрийн бүсэд буудсаных нь дараа 10 дугаар сарын эхнээс эрэн сурвалжилж байсан эрэгтэйг устгасан тухай хилийн цагдаа нар мэдээлсэн байна.
 
Үүнээс гадна, 12 дугаар сарын 9-нд еврейчүүдийн Офра сууринд долоон хүнийг автомашинаас гал нээж шархадуулсан босогчдыг эрэн сурвалжлах ажиллагаа амжилттай дууссан тухай Израилийн армийн хэвлэлийн алба мэдээлжээ. Гэхдээ чухам хэдэн босогч байсан тухай тодорхой дурдаагүй байна. Энэ халдлагад өртсөн жирэмсэн эмэгтэй лхагва гарагт хугацаанаасаа өмнө төрсөн учраас хүүхэд нь энджээ.
 
“Өчигдөр орой, өнгөрсөн шөнө бид Баркан аж үйлдвэрийн бүсэд болон Офра сууринд гал нээсэн террористуудыг эрэн сурвалжлах ажиллагааг эрчимтэй явуулсны эцэст үр дүнгээ өглөө” гэж цэргийнхний хэвлэлийн мэдээлэлд дурдсан байна. Офра сууринд израильчууд руу халдсан хэрэгт сэжиглэгдэж байсан этгээдүүдийн нэг баривчилгааны үеэр эсэргүүцэл үзүүлсэн учир амиа алдсан гэж Израилийн Засгийн газрын тэргүүний албан ёсны төлөөлөгч Офир Гендельман Twitter дэх хуудсандаа мэдээлжээ.
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404