Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдлаа
2021/07/04

УИХ-ын өчигдрийн чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг эцэслэн баталлаа.
Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Засгийн газар Өршөөл үзүүлэх хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан.

УИХ даваа гарагаас эхлэн хуулийн төслийг хаалттай хэлэлцэж эхэлсэн бөгөөд өчигдөр орой баталлаа. Тус хуулийг долдугаар сарын 6-аас хэрэгжүүлэхээр хуульд тусгалаа.

Мөн нийт ял эдэлж байгаа хоригдлуудын. 3.6 хувийг суллаж, 8.9 хувийн зорчих эрхийг хязгаарлаж, 4.5 хувийн хорих ялаас хоёр жилийг хасах юм.
Мөн Зөрчлийн тухай хуулиар авто машины торгууль авсан иргэдийг торгуулиас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан. Тус өршөөлд .
2021 оны зургадугаар сарын 28-ны байдлаар хорих ангид 4175 хоригдол байгаа бөгөөд цагдан хорих таслан сэргийлэн арга хэмжээ авсан 1045, баривчлах шийтгэл эдэлж буй 177, хорихоос өөр төрлийн ялаар 3669, албадлагын арга хэмжээ авагдсан 3984, нийт 13050 хоригдол ял эдэлж байгаа аж. Харин энэхүү хуулийг баталснаар хорих ялаар шийтгүүлсэн 4175 хоригдлоос 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 371 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, 188 хоригдлын хорих ялаас 2 жилийг хасч, өсвөр насны 25 хүн, нийт 709 хоригдол хорих ялаас чөлөөлөгдөх аж. Ингээд Өршөөлийн хуульд хамаарах Эрүү ба Зөрчлийн хуулиудын заалтуудыг танилцуулж байна.

Барилдах эрхээ хасуулсан бөхчүүд, харваачдыг өршөөнө

  • Хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ
    2017.6.30-ны өдрийн 24 цаг 00 минутыг хүртэл хугацаанд 2002 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;
  •  2017.6.30-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015.12.03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;
  • 2021.6.24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн.
  • Энэ хууль 2021.7.01-ний өдрөөс өмнө үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжид заасны дагуу үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан бөх, сурын харваачид хамаарна.
  • Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Зөрчлийн тухай хуулиар торгох, баривчлах, эрх хасах шийтгэл оногдуулсан эрх бүхий этгээдийн шийдвэрийг бүрэн гүйцэтгэсэн бол энэ хууль үйлчлэхгүй.

Хүүхдийн колони, эмэгтэйчүүдийн хорихоос хөнгөн зүйл ангиудыг өршөөнө

Одоогоор хүүхдийн колонид 26 өсвөр үеийнхэн ял эдэлж буйгаас нэг нь хүний амь нас санаатай бүрэлгэсэн гэх зүйлчлэлтэй аж. Уг зүйлчлэл Өршөөлөөр суллагдах хамааралд ороогүй тул 25 өсвөр үеийн хүүхэд суллагдаж байна. . Үүнд, Эрүүгийн хуулийн хулгайлах, дээрэмдэх зүйл ангиуд багтаж байна.
Мөн Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ тэргүүтэй зүйл ангиудыг хорих ялыг эрх хязгаарлахаар сольсноор эмэгтэй хоригдлууд өршөөлд хамрагдах боломжтой болж буй аж. Үүн дээр Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Цэргийн эд хөрөнгө, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг зарах, үрэгдүүлэх, завших/Эрүүгийн хуулийн 28.7 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсэг/ -үүдийн ялыг хүчингүй болгох зохицуулалт нэмэгдэж байна.

Жолооч нарын мөнгөн торгуулийн шийтгэлийг өршөөнө

Зөрчлийн тухай хууль хэрэгжсэнээс хойш цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд нь бэлэн бус хэлбэрээр нийт 6,154,933 удаагийн 168 тэрбум 648 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ. Үүнээс 3,035,324 удаагийн 73 тэрбум 339 сая төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу 1.9 тэрбум төгрөгийн торгох шийтгэл тус тус төлөгдөөгүй байгаа аж.
Зөрчлүүдийг нийтлэг байдлаар нь авч үзвэл:

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих /14.7/, 2
  • Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах /5.1/,
  • Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих /10.4/,
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих /5.4/,
  • Танхайрах /5.2/,
  • Тамхины хяналтын тухай хууль зөрчих /6.3/,

Иймд Зөрчлийн хуулинд хамаарах зарим хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн болон бусад шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, эрх хасах, шүүхээс оногдуулсан ялын төрлийг солих нь зүйтэй гэж үзжээ.

Хүнийг санаатай алах  хүчиндэх гэмт хэрэг хийсэн этгээдүүдийг өршөөхгүй

Хүүхэд, эмэгтэйчүүд, хөнгөн ялтай хоригдогчдын ялыг хөнгөлөх нэрээр албан тушаалтан, авлигын хэргүүдийг хавчуулаад өршөөчихдөг байдал энэ удаа давтагдахгүй аж.

Эрх баригчид 100 жилийн ойгоороо Оюутолгой төслөөс авлига авсан нь тогтоогдсон С.Баярыг өршөөнө гэх хардлага байсан ч эрх биш энэ замаас тойрчээ.
Өршөөлд хамааруулахгүй зүйл ангиудад, Эрүүгийн хуулийн 14-28-р бүлэг дэх хүнд гэмт хэргийн төрлүүдийг ихэвчлэн нэрлэсэн байна. Үүнд, .
Харин Зөрчлийн хуулин дахь: Хууль бусаар зэвсэг эзэмших, мөрийтэй тоглох, барааны тэмдэгт, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилт зөрчих тэргүүтэй зүйл ангиудыг өршөөлд хамруулахгүй байхаар төсөлд тусгажээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404