Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаас огцруулахыг дэмжлээ
2018/12/11

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. УИХ-ын гишүүн М.Билэгт “Яагаад шударга ёсны төлөө явсан гишүүнээ огцруулж байгаа юм бэ” гэсэн асуултад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Засгийн газрыг огцруулах санал дээр гарын үсэг зурж байгаа нь хамтран ажиллах боломжгүй, танхимын зарчимыг баримтлаагүй, Ерөнхий сайдын бодлогыг баримтлаагүй учир огцруулж байгаа” гэлээ.

Гишүүд үг хэлсний дараа БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах Ерөнхий сайдыг дэмжих санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404