Индонезид зэвсэглэсэн этгээд олон хүний аминд хүрчээ
2018/12/05

ЖАКАРТА. /BBC/. Индонезийн зүүн нутгийн Папуа мужид зэвсэглэсэн этгээд барилгын 24 ажилтан, цэргийн нэг албан хаагчийн аминд хүрсэн тухай тус улсын засаг захиргаанаас мэдээлэв.

Амь үрэгдсэн ажилтнууд Папуа мужийн алслагдмал, уулархаг “Ндуга” бүс нутагт зам, гүүр байгуулах ажилд оролцож байсан бол хэргийг мөрдөн шалгахаар очсон аюулаас хамгаалах хүчний ажилтнуудын нэг амиа алдсан ажээ. Цагдаагийн газрын ажилтнууд энэ хэрэгт салан тусгаарлагчдыг буруутгаж байгаа юм.

Салан тусгаарлагчид сүүлийн хэдэн арван жилийн турш Папуа мужийг тусгаар тогтнохыг уриалсаар ирсэн бөгөөд мужийн түүхэнд гарч байсан хамгийн аймшигт халдлагын нэг энэ болжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404