“Миний хөөрхөн шүдний аялал” цуврал комик ном хэвлэгдэн гарлаа
2021/06/08
“Миний хөөрхөн шүдний аялал” төслийн хүрээнд үндэсний контентоор дамжуулан зорилтот насны хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, тэдний дундах шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газраас “Миний хөөрхөн шүдний аялал” 25 ангит цуврал комик номын эхний 10 ангийг хэвлэн гаргаад байна.
 
 
 
 
 
2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газраас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг асрамж халамжийн 17 төв, болон 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсүүдэд хуваарилан хүүхэд, багачуудын хүртээл болгохоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүлээлгэн өглөө.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404