Я.Содбаатар өргөдлөө өгчээ
2018/12/03

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.  Тэрээр мэдээлэлдээ "ЗТХ-ын сайд Я.Содбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд нэр холбогдсон.  Тиймээс  Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн барина. Засгийн газрыг чөлөөлөх, томилох хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөж өргөн мэдүүлнэ.

Хоёрдугаарт, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Засгийн газрын хуулийн заалт зөрчсөн. Засгийн газрын шийдвэр байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын байр суурийг илэрхийлдэг. Гэтэл энэ заалтуудыг зөрчсөн тул Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлж байна" гэлээ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404