У.Хүрэлсүх: Номтойбаяр та 30 гэр бүлийн нэг мөөн
2018/11/30

Сүүлийн үед улстөрийн хүрээнд гарсан дуулиан бүхнийг ёс юм шиг дагадаг зүйл бол 30 гэр бүлийн “барьцаанд” байгаа тухай яриа юм. Тэгвэл дөнгөж сая Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын Н.Номтойбаяр “Би 30 гэр бүлийн нэг мөн үү. Мөн бол яагаад” гэсэн асуултад хариулт авахыг хүслээ. 

Түүний асуултад Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Та бол 30 гэр бүлийн нэг нь. Учир нь  Н.Номтойбаяр та  36 лиценз эзэмшдэг юм билээ. “Цагаан суварга”-ыг улс буцааж авах асуудлыг ярина. Ганцхан айл 36 лиценз эзэмшихгүй. Хууль бус гэж үзэж байна. Үүнийг цаашид байнга бодож яваарай. Та нар шиг хүмүүстэй тэмцэж байгаа учраас надад хүндрэл бэрхшээл учирч байгаа. Танай МАК намд хандив өргөсөн юм билээ. Гэхдээ хулгай хийсэн мөнгө үү, татвар уу гэдгийг мэдэхгүй байна” гэлээ. 

Дашрамд хэлэхэд Н.Номтойбаярын компани нийт 311 тэрбум төгрөгийн өртэй гэсэн мэдээлэл байдаг бөгөөд сэйфэндээ 100-гаад лицензтэй гэсэн эх сурвалжийн мэдээллүүд ч сошиалаар хэсэг цацагдсан. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404