Оросын байлдааны хөлөг онгоц Украйны хөлөг онгоцуудыг эзл
2018/11/27

Өчигдөр Хар тэнгисийг Азовын тэнгистэй холбодог Керчийн хоолойд зорчиж явсан Украйны байлдааны хоёр, нэг чирэгч  хөлөг онгоцыг хил зөрчсөн гэх үндэслэлээр ОХУ-ын байлдааны хөлөг онгоцнууд гал нээж хүчээр зогсоосон байна. Гал нээсний улмаас Украйны усан цэргүүд шархадсан гэх мэдээлэл ирж байна.

Үйл явдал гарсантай холбогдуулан Украйны ерөнхийлөгч Пётр Порошенко, улс орондоо “дайны бэлэн байдал” зарлахаар болж “энэ бол Оросын цэргийн түрэмгийлэл”  хэмээн мэдэгдлээ.  Киевын нотолж байгаагаар, байлдааны хуягласан 2 хөлөг онгоц чирэгч онгоцны хамт Одесс хотоос Керчийн хоолойгоор дамжин Мариуполь хот руу явж байсан, энэ талаараа оросуудад урьдчилан мэдээлсэн гэж байгаа ч Москва Украйнчуудыг хил зөрчсөн гэж үзэж байгаа аж.

Украины тэнгисийн цэргийн хүчний шуурхай мэдээгээр, “Бердянск”, “Никополь” гэх  их бууны 2 хуягласан хөлөг онгоц дайсны галд өртөж, явах боломжгүй болсон, “Яны-Капу” гэх чирэгч онгоц бас явах боломжгүй болсноор Оросын тусгай хүчин хөлөг онгоцнуудыг саатуулжээ. Тэгвэл Оросын Холбооны аюулгүй байдлын албанаас, “хил зөрчсөн Украйны хөлөг онгоцнуудыг зогсоохын тулд зэвсэг хэрэглэсэн, үүний дүнд Украйны тэнгисийн цэргийн хүчний 3 хөлөг онгоцыг ОХУ-ын усан хилд саатуулсан, Украйны шархадсан 3 цэрэгт эмнэлгийн тусламж үзүүлсэн, тэдний амь насанд аюул байхгүй” гэж мэдэгдэв. Орос улс энэ хэрэг явдалтай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулах хүсэлт тавьж өчигдөр хуралдсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404