ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томилохоор УИХ хэлэлцэж байна
2021/03/25

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Одоогийн байдлаар цэцийн 9 гишүүний хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жил дөрвөн сар болж байна. Цэцийн гишүүнд нэр дэвшсэн хүмүүсээс нэг л хүн буюу Ж.Эрдэнэбулган олонхын санал авсан. Үүнтэй холбоотойгоор хоёр хүний нэг нь хэн бэ гэдэг асуудал үүссэн.

Төрийн албаны тухай хуульд төрийн алба хаах дээд хязгаар 65 нас гэж заасан. Энэ дагуу Ш.Цогтоо гишүүн 67 настай, Д.Солонго гишүүн 63 настай учир Үндсэн хуулийн Ш.Цогтоо гишүүнийг чөлөөлөх нь зүйтэй гэсэн санал яригдсан” хэмээн хариулав. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Улсын дээд шүүхэд мэргэжлийн шүүгч нар байгаа. Яагаад жил гаруйн хугацаанд нэр дэвшигчийг оруулж ирэхгүй хойшлуулж, мэргэжлийн хуульч нар байж, яагаад хууль зөрчиж  юм бэ? Энэ хүний оронд энэ хүнийг гэсэн тэр зарчмаа яагаад баримтлахгүй байгаа юм бэ?” гэлээ.

Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр “Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны 12 дугаар сарын 26-нд дууссан. Цэцийн гишүүнд санал болгодог асуудлыг судлаачид шүүмжилж ирсэн.

Дээд шүүхийн ерөнхий шүүгч УИХ-ын даргад хүргүүлсэн албан бичигт Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг сонгон шалгаруулах ажлыг нийтэд нээлттэйгээр мэдээллэхэд анхаарч байна гэж уламжилсан. Энэ ажлын хүрээнд дээд шүүх анх удаа цэцийн гишүүнийг сонгон шалгаруулахад нээлттэй байхад анхаарч ажилласан” гэдгийг хэлэв. УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Улсын дээд шүүхийн саналыг тус шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа танилцууллаа.

Тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3.2, Шүүхийн тухай хуулийн 25.8.7 дахь заалтыг тус тус үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцсэн. Гишүүдийн олонхын саналаар Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг УИХ-д санал болгохоор шийдвэрлэсэн” гэв.

Цэцийн гишүүнийг УИХ зургаан жилийн хугацаатайгаар томилдог. Улсын дээд шүүхийн санал болгосон цэцийн гурван гишүүний хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа дуусжээ.

Иймд хоёр орон гарсан тоон дээр 18 хүн өрсөлдөж, нэг хүн л олонхын санал авч чадсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404