Инженерийн хийцтэй 61 худаг шинээр гаргана
2021/03/20

Өмнөговь аймгийн 15 сумын 1749 өрхийн 922,8 мянган толгой мал отрын бүсэд байгаа бөгөөд худаг, усны хүрэлцээ хангамж тааруу байна гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Аймгийн 6546 малчин өрхийн 2,8 сая гаруй толгой мал бэлчээрийн 5000 худгаас ус ууж байгаа нь нийт малын тоог хонин толгойд шилжүүлснээр нэг худгаас 800 - 3700 толгой мал ундалж, нэг худгаас ус уух малын тоо стандартаас 2-3 дахин хэтэрсэн. Отор нүүдлийн үед нэг худгаас 5000-10000 мал ус уухаар бөөгнөрч, худаг ус хүрэлцэхгүй, худаг шавхах асуудал үүсч байна. Өнгөрсөн жилүүдэд аймгийн нийт бэлчээрийн 54,7 хувийг усжуулжээ. 

“Бэлчээр усжуулах 2 дугаар аян”-ны хүрээнд бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2021 онд 15 сумын бэлчээрт инженерийн хийцтэй  61 худаг шинээр гаргах, 30 худаг сэргээн засварлах, 12 цэгт газрын доорх усны хайгуул хийх ажлын тендер зарлагдаад байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404